Гэрийн нөхцөлд хялбар хийж болох улаан лоолийн кетчупны жор

Кетчупын үүссэн түүх
2018-12-06
Айл өрх болгоны хөргөгчинд кетчуп байдаг билээ. Тэгвэл хүүхэд, хөгшидгүй хэрэглэх дуртай кетчупийг гэртээ хэрхэн хялбархан хийх жорыг та бүхэнд танилцуулж байна.
Орц:
• Боловсорсон улаан лооль – 1кг
• Жижиг сонгино – 1 ш (Лимоны хэмжээтэй)
• Сармис – 6,7 хумс
• Сахар – ¾ аяга
• Нунтаг чили – ½ цайны халбага
• Уксус – ¾ халбага
• Давс – 1 цайны халбага
Хийх аргачлал:
• Улаан лооль, сонгино болон сармисаа нунтаглан нухсаны дараагаар нухшаа шүүлтүүрээр шүүнэ.
• Хоолны саванд шүүсэн нухшаа хийн, үлдсэн бүх орцыг нэмж ширүүн гал дээр 10 минут буцалгана.
• 10 минут ширүүн гал дээр буцалгасан нухшаа зөөлөн гал дээр 20 минут хэртэй буцалган хутгана.
• Бэлэн болсон кетчупээ тавганд бага хэмжээгээр хийн шалгах боломжтой. Тавганд хийсэн кетчуп урсахгүй өтгөн байх хэрэгтэй.
Бэлэн болсон өтгөн кетчупээ шилэн саванд хийн хөргөгчинд хадгална. Дээрх жороор хийсэн кетчуп нь 500 грамм хэртэй болох бөгөөд 3 сар хүйтэн сэрүүн нөхцөлд хадгалах боломжтой.