“Klasik” тантай хамт 28 дах жилдээ
Класик Монгол цуу
Хүнсний цууны олон улсад түгсэн нэршил нь soyа sauce буюу шар буурцагны сүмс юм .
Шар буурцагны сүмсийг анх Хятадад одоогоос 3000 жилийн өмнө үүссэн гэж үздэг . Ингээд бүх Ази даяар өргөн хэрэглэгдэх болсон бөгөөд 18-р зуунд Голландчууд Индонезаас Европ тивд авчирсан байдаг .
Өнөөдөр шар буурцагны сүмс нь майонез , гич, кетчупны хамт дэлхий дээр хамгийн түгээмэл хэрэглэгддэг 4 ширхэг хоолны амтлагч , хольцны нэг болсон бөгөөд улс орон бүр өөрийн онцлогт таарсан орц жороор үйлдвэрлэдэг болсон байна . Энэхүү дөрвөл дотроосоо холлестирин агуулдаггүй цорын ганц бүтээгдэхүүн бөгөөд 100 гр шар буурцагны сүмсний илчлэг дөнгөж 55 калори байдаг байна.
Шар буурцагны сүмс бэлтгэхэд давс ,ус, шар буурцаг, улаан буудай гэсэн ердөө 4 үндсэн түүхий эд ордог бөгөөд хүрэн шаргал өнгөтэй хурц тод үнэртэй шингэн бүтээгдэхүүн юм .
Шар буурцагны найрлагад олон төрлийн эрдэст бодис ,витамин болон амин хүчлүүд агуулагдаж байдаг. Үүнээс гадна найрлагад нь байгалийн натурал глутамины хүчил агуулагдаж байдаг бөгөөд энэ нь түүнд өвөрмөц амт үнэрийг нь өгдөг байна .
Өнөөдөр шар буурцагны сүмсийг дэлхий нийтээр бүх төрлийн хоол , махан бүтээгдэхүүн, шөл амтлах , төрөл бүрийн сүмс бэлтгэхэд өргөн түгээмэл хэрэглэж байна.
Манай компани нь 1996 оноос эхлэн Чех улсын Витана компаний Класик хүнсний цууг импортлон борлуулдаг болсон бөгөөд 2002 онд Чех улсаас цуу савлах шугамыг оруулж ирж угсарсан бөгөөд ингэснээр Витана компаниас цууг бөөнд нь авч Монголд дахин боловсруулан савлах боломжтой болж хямд чанартай цуугаар Монголын зах зээлийг хангах нөхцөл бүрдсэн юм
Класик кетчуп | |
---|---|
Савлагаа : | 250 гр шилэн лонх |
Орц: | Цэвэршүүлсэн ус , давс, шар буурцаг,амтлагч,хүнсний будаг,лимоны хүчил зөрөг цэцэг |
Тэжээллэг чанар (100 гр) : | Нүүрс ус – 2 гр , тослог – 1 гр , уураг – 16.15 гр , давс – 18гр |
Илчлэг чанар (100 гр) : | 55 кКал |