Майонез бол олон хоолны дуршилын нэг хэсэг болсон алдартай амтлагч юм. Майонезыг сэндвич, салат, гоймон зэрэгт ихэвчлэн хэрэглэдэг. Үүнийг бусад амтлагчтай хослуулж, шинэ амтлагч, соусын үндэс болгон ашиглаж болно. Майонез нь зөвхөн амтыг мэдрэх амттан төдийгүй чухал шим тэжээлийн маш сайн эх сурвалж болохоос гадна эрүүл мэндийн бусад гайхалтай ашиг тусыг өгдөг. Үүнд:
Эрүүл үстэй болгоно.
Майонез бол таны үсийг хүчтэй, гялалзсан болгох хамгийн алдартай DIY жоруудын нэг юм. Майонез дахь Омега 3 ба Омега 6 нь үсний уутанцрыг бэхжүүлж чадалтай болгодог. Майонезыг үсний маск болгон тогтмол түрхэх нь үсийг гялалзуулж, эрүүл болгоно.
Зүрхний эрүүл мэндийг дэмжинэ
Майонез нь витамин Е- ы өндөр агууламжтай тул зүрхийг хүчтэй, эрүүл байлгаж, цус харвалт үүсэхээс сэргийлдэг. Омега-3-аар баялаг майонез нь зүрхэнд ихээхэн ач тустай.
Хумсны эрүүл мэндийг дэмжинэ
Гараа байнга угааж, хэт хуурайшуулснаас хумс хэврэгшиж болно. Майонезыг хумсандаа түрхсэнээр тэдгээрийг гялалзсан, эрүүл байлгах үр дүнтэй арга юм. Их хэмжээний майонезыг хумсандаа түрхээд 5 минут байлгаад дараа нь угаана.
Арьсны эрүүл мэндийг дэмжинэ
Майонез нь арьсыг чийгшүүлж, үрчлээг багасгадаг эрүүл тэжээллэг бодисоор баялаг. Майонезын гол бүрэлдэхүүн хэсэг нь өндөг бөгөөд өндөг нь арьсыг булбарай болгож, гялтгар харагдуулдаг. Хэрэв таны арьс хуурайшиж байгаа бол элдэв амтлагчгүй майонезаас нүүрэндээ түрхээд 15-20 минут байлгаад угаагаарай.
Нүдний эргэн тойронд майонез түрхэхгүй. Бүлээн усаар угаахын өмнө 1-2 минутын турш нүүрэндээ иллэг хийвэл улам илүү үр дүнтэй. Мөн арьс түлэгдсэн үед майонезыг тухайн хэсэгт түрхсэнээр түлэгдсэн арьсыг тайвшруулж эдгээхэд тусалдаг. (мэдээж эмчийн заавраар)
Амин дэм, эрдэс бодисоор дүүрэн
Майонез нь дараахь чухал амин дэм, эрдэс бодисыг агуулдаг.
- Витамин Е ба К
- Натри
- Селен
- Кали
- Селен нь биеийн гэмтлийг арилгахад тусалдаг, дархлааны системийг бэхжүүлж, хөгшрөлтийн явцыг удаашруулдаг.
Кали нь бодисын солилцоог хурдасгаж, шингэний тэнцвэрийг зохицуулдаг. Натри нь цусны даралтыг тэнцвэржүүлж, биеийн шингэнийг зохицуулдаг.
Майонезыг хэтрүүлэхгүйгээр өөртөө тохируулан хэрэглэх нь бидний биед маш их ашиг тустай байдаг. Гэхдээ ашиг тустай гээд та ямар ч хамаагүй майонез хэрэглэж болохгүй. Та майонезаас бүрэн ашиг тусыг нь хүртэхийн тулд маш их хэмжээний шим тэжээл өгдөг сайн чанарын майонез худалдаж авах нь чухал юм. Манай Montuul/ Klasik брендийн Монголдоо үйлдвэрлэдэг майонезийг сонгон хэрэглээрэй.