“Klasik” тантай хамт 28 дах жилдээ

  • Кетчуп
  • Цуу
  • Чили соус
  • Жимсний чанамал
  • Майоноз

Класик кетчуп

Манай компани нь  2005 оноос Класик нэрийн амтат , чили , голд гэсэн 3 төрлийн кетчупыг үйлдвэрлэж эхэлсэн болно.

Кетчупыг анх 17-р зуунд Английн усан цэргийн флотын гал тогоонд үүссэн гэж үздэг бөгөөд Британийн  эзэнт гүрнээс АНУ-д ирж улмаар  дэлхийн 2-р дайны дараагаас  Европ , Ази , Латин Америк гээд бүх дэлхиигээр тарж  майонез , гичний дараа хэрэглээгээрээ 3 дугаарт орох хамгийн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн болж чаджээ .

Орчин үеийн кетчупны жорыг 1875 онд Heinz компани танилцуулсан бөгөөд үндсэн түүхий эд нь улаан лоолийн боловсруулсан нухаш байсан юм .

Өнөөдөр дэлхий дээр Их Британи , АНУ , Хятад ,Болгар , Унгар, Югослав  улсууд нь кетчупны хамгийн том үйлдвэрлэгчид ба эдгээр улсууд нь бас үйлдвэрлэлийн гол түүхий эд болох улаан лоолийн нухашны хамгийн том үйлдвэрлэгч экспортлогчид юм.

Өнөөдөр кетчупыг төрөл бүрийн сэндвич , хамбург , гоймон , пицца , шарсан болон грилдсэн махан бүтээгдэхүүн , шувууны болон  загасны махан хоол ,бүх төрлийн салат , соус бэлдэхэд  өргөнөөр хэрэглэж байна .

Кетчупны найрлагад  ликопен хэмээх антиоксидант их хэмжээгээр агуулалагддаг  бөгөөд энэ нь хүний бие дэх цусны төлжилтөд  маш сайн нөлөө үзүүлдэг .

Улс болгонд өөрийн гэсэн кетчуп хийх өвөрмөц жорууд байдаг.  Үндсэн жор улаан лоолийн нухаш, уксус , амтлагч болно.

Манай компани нь 2003 оноос Монгол хүн , Монгол орны онцлогт таарсан кетчуп хийхээр зорилт тавьж үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг Чех , Болгар улсуудаас сонгон авч , бүтээгдэхүүний жорыг Чех ,Болгар, Швед улсуудад өргөн хэрэглэгддэг жоруудын дундаас хольж боловсруулан гарган авсан болно.

Бидний бусад бүтээгдэхүүн