“Klasik” тантай хамт 28 дах жилдээ

  • Кетчуп
  • Цуу
  • Чили соус
  • Жимсний чанамал
  • Майоноз

Үндсэн мэдээлэл

  • Бүтээгдэхүүний нэр : Класик майонез
  • Бүтээгдэхүүний төрөл: Провансаль
  • Савлагаа : 190/380 гр доипак , 900 /3000 гр хувин
  • Орц: Ургамлын тос, цэвэршүүлсэн ус , хуурай өндөг, уксус, давс , элсэн чихэр ,цардуул, гич, уксус, нөөшлөгч: сорбитийн давс, калийн давс
  • Тэжээллэг чанар (100 гр) :  Нүүрс ус – 2.70 гр , тослог – 67 гр , уураг – 18.70 гр ,илчлэг – 613 ккал 

Манай компани нь  2022 оноос Класик майонез үйлдвэрлэж эхэллээ.

Анх майонез хаана хэзээ үүссэн нь маргаантай байдаг ба 18-р зуунд Францчууд Маон хотын дэргэд Англичуудыг ялсаны дараах ялалтын баярын найран дээр армийн ахлах тогооч нь өндөг цөцгийг ашиглан шинэ сүмс хийснээр анх үүссэн гэж үздэг бөгөөд Франц,Испаний эзэн хаадуудын гал тогооноос цэргийн, цэргийнхээс айлуудын хэрэглээ болж улмаар 19-р зууны сүүлчээр анх Францад үйлдвэрлэлийн аргаар майонез гаргаж авсан бөгөөд одоо майонез нь хэрэглээгээрээ дэлхийд 1 дүгээрт ордог хамгийн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн болж чаджээ .

Өнөөдөр дэлхий дээр АНУ ,ЕХ, ОХУ ,Япон улсууд майонезны хамгийн том үйлдвэрлэгчид бөгөөд Америкийн Heinz , Best ,Hellmanns болон японы Kewpie брэндүүд нийлээд дэлхийн зах зээл дээрхи майонезны 70%-г үйлдвэрлэдэг байна.

Майонезыг төрөл бүрийн сэндвич , бургер ,бүх төрлийн салат , соус бэлдэхэд  өргөнөөр хэрэглэж байна .

Уламжлалт аргаар хийдэг майонезны найрлагад ургамлын тос, мөн өндөгний шар их хэмжээтэй ордог тул энэ нь даралт ихэсгэх , таргалуулах , цусан дах сахарын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг хүний биед сөрөг гаж нөлөө үзүүлдэг байсан .

Хүнсний технологийн салбарт гарч байгаа шинжлэх ухааны нээлтүүдийн ачаар орчин үед oil free буюу ямар ч тосны агууламжгүй майонез ,  salmonella free egg yolk буюу өндөр даралт температурт боловсруулсан өндөгний нунтаг шарыг өргөнөөр ашиглах болсон.

Манай компани нь 2017 оноос Монгол хүн , Монгол орны онцлогт таарсан майонез хийхээр зорилт тавьж үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг Дани ,Болгар улсуудаас сонгон авч , бүтээгдэхүүний жорыг Орос, Дани улсуудад өргөн хэрэглэгддэг жоруудын дундаас хольж боловсруулан гарган авсан болно.

Бидний бусад бүтээгдэхүүн