“Klasik” тантай хамт 28 дах жилдээ

  • Кетчуп
  • Цуу
  • Чили соус
  • Жимсний чанамал
  • Майоноз

Класик жимсний чанамал

Манай компани нь 2007 оноос нэрс , хад ,гүзээлзгэнэ гэсэн 3 төрлийн Класик нэрийн жимсний чанамалыг үйлдвэрлэж байна.

Хүн төрөлхтөн анх үүсэн бий болсон цагаас л  жимс жимсгэнэ гол хоол хүнс нь болсон бөгөөд түүхэн хөгжлийнхөө явцад хүмүүс жимс жимсгэнийг боловсруулж удаан хугацаагаар хадгалан хэрэглэх боломжтой болсон байдаг.

Жимсний чанамал хийх анхны жор МЭӨ I зуунд бичигдсэн Хоол хийх урлаг буюу The Art of Cooking гэдэг номонд бичигдсэн байдаг. Анх жимсний чанамалыг  жимсийг зөгийн балтай хам т чанаж гаргаж авдаг байсан бол Персчүүд элсэн чихэрийг тарьж гарган авснаар зөгийн балыг элсэн чихрээр оруулах болсон байна.

Элсэн чихэр нь 19-р зууныг хүртэл маш үнэтэй түүхий эд байсан тул жимсний чанамал нь тансаг хэрэглээ байсаар иржээ.

Харин жимсний чанамалыг үйлдвэрлэлийн аргаар их хэмжээгээр хийх аргыг 1785 онд Наполеон Бонапартийн армийн офицер , инженер Николас Апперт олсон гэж үздэг .

Жимсний чанамал хийх үндсэн орц нь жимс , элсэн чихэр ,ус .  Алим , лийр , гүзээлзгэнэ, нэрс , үхрийн нүд , чавга , абрикос гээд олон төрлийн жимсийг ашигладаг . Мөн сахарын хэт өндөр орцыг бууруулахын тулд орчин үед жимсний пектинийг ашиглах болсон бөгөөд үүний үр дүнд өнөөдөр элсэн чихэр огт ороогүй жимсний чанамал ч хийх болсон байна.

Жимсний чанамалд витамин А ба С ,В бүлгийн витаминууд ,кальц , төмөр , марганц , антиоксидант , органик эрдэс  хүчлүүд зэрэг хүний биед хэрэгцээтэй олон төрлийн байгалын элэментүүд агуулагдаж байдаг.

Манай компани  нь жимсний чанамалын  үйлдвэрлэлийн технолог, тоног төхөөрөмжийг Орос , Болгар улсуудаас  сонгон авсан бөгөөд , үйлдвэрлэлийн гол түүхий эд болох 3 төрлийн жимсийг Эстони улсаас худалдаж авдаг болно.

Бидний бусад бүтээгдэхүүн