“Klasik” тантай хамт 28 дах жилдээ
Класик кетчуп
Манай компани нь 2005 оноос Класик нэрийн амтат , чили , голд гэсэн 3 төрлийн кетчупыг үйлдвэрлэж эхэлсэн болно.
Кетчупыг анх 17-р зуунд Английн усан цэргийн флотын гал тогоонд үүссэн гэж үздэг бөгөөд Британийн эзэнт гүрнээс АНУ-д ирж улмаар дэлхийн 2-р дайны дараагаас Европ , Ази , Латин Америк гээд бүх дэлхиигээр тарж майонез , гичний дараа хэрэглээгээрээ 3 дугаарт орох хамгийн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн болж чаджээ .
Орчин үеийн кетчупны жорыг 1875 онд Heinz компани танилцуулсан бөгөөд үндсэн түүхий эд нь улаан лоолийн боловсруулсан нухаш байсан юм .
Өнөөдөр дэлхий дээр Их Британи , АНУ , Хятад ,Болгар , Унгар, Югослав улсууд нь кетчупны хамгийн том үйлдвэрлэгчид ба эдгээр улсууд нь бас үйлдвэрлэлийн гол түүхий эд болох улаан лоолийн нухашны хамгийн том үйлдвэрлэгч экспортлогчид юм.
Өнөөдөр кетчупыг төрөл бүрийн сэндвич , хамбург , гоймон , пицца , шарсан болон грилдсэн махан бүтээгдэхүүн , шувууны болон загасны махан хоол ,бүх төрлийн салат , соус бэлдэхэд өргөнөөр хэрэглэж байна .
Кетчупны найрлагад ликопен хэмээх антиоксидант их хэмжээгээр агуулалагддаг бөгөөд энэ нь хүний бие дэх цусны төлжилтөд маш сайн нөлөө үзүүлдэг .
Улс болгонд өөрийн гэсэн кетчуп хийх өвөрмөц жорууд байдаг. Үндсэн жор улаан лоолийн нухаш, уксус , амтлагч болно.
Манай компани нь 2003 оноос Монгол хүн , Монгол орны онцлогт таарсан кетчуп хийхээр зорилт тавьж үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг Чех , Болгар улсуудаас сонгон авч , бүтээгдэхүүний жорыг Чех ,Болгар, Швед улсуудад өргөн хэрэглэгддэг жоруудын дундаас хольж боловсруулан гарган авсан болно.