Хятад маягаар хийсэн өндөгний шөл
Өндөгний шөл нь хятад ресторанд тахианы шөлтэй өндөгөөр хийдэг алдартай хоол юм. Энэ нь ихэвчлэн шар буурцагны соус, гүнжидийн тос, цагаан перцээр амталж, эрдэнэ шишийн цардуулын зутангаар өтгөрүүлж, жижиглэсэн ногоон сонгинооор чимэглэдэг.
Өндөгний шөл нь маш эрүүл байдаг. Өндөгний шөлний илчлэг, нүүрс ус бага байдаг нь жингээ барьж буй хүмүүст хамгийн тохиромжтой.
Ингээд өнөөдрийн дугаараар өглөө, өдөр, оройн аль цагт бэлтгэхэд тохиромжтой амттай мөн хурдан болох хятад өндөгний шөлний жорыг танилцуулж байна.
Амжилт 😋😋
Орц найрлага:
Хийх арга:
Алхам 1
Эхлээд саванд жижиг саванд цардуулаа ижил хэмжээтэй устай хольж сайтар хутгана. Дараа нь өндгөө хагалж саванд хийнэ мөн сайтар хутгана.
Алхам 2
Тогоонд тахианы шөлөө хийгээд дээрээс нь давс, булион, цагаан перц, турмерик амтлагчуудаа хийгээд хутгана.
Алхам 3
Үүн дээрээ өндгөө удаанаар бага багаар хийж хутгаж байгаад сүүлд нь дээрээс нь гүнждийн тос, ногоон сонгиноо хийгээд бэлэн болно.
Амархан бөгөөд хурдан байгаа биз. Klasik майонез-тай холиод идвэл бүр амттай😋😋😋 Амжилт!
30 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдаа зарлагдлаа. 🏆🍀🤩🤩