Кетчупын үүссэн түүх

Хонины мах хэрхэн эвдэх вэ?
2018-11-28
Гэрийн нөхцөлд хялбар хийж болох улаан лоолийн кетчупны жор
2018-12-06
 
Кетчуп нь Америкчуудын хамгийн их хэрэглэх дуртай хоол амтлагчдын нэг бөгөөд АНУ-ын нийт айл өрхийн 97% нь кетчуп хэрэглэдэг байна. Гэхдээ хамгийн хачирхалтай нь Америкчуудын өргөнөөр хэрэглэдэг энэхүү бүтээгдэхүүн нь Америкт үүсээгүйгээс гадна улаан лоолийн орцгүйгээр анх үйлдвэрлэгддэг байжээ. Кетчуп нь Хятад улсаас гаралтай бөгөөд давсалсан загасны сүмс гэгддэг байсан байна. 100 гаруй жил, олон арван төрлийн дараа бидний хэрэглэх дуртай кетчуп үүссэн байна.
Кетчуп гэдэг нь Зүүн өмнөд азийн давсалсан загасны сүмс гэх ке-циап гэх үгнээс гаралтай бөгөөд ке-циап нь тухайн үед хоолонд амт оруулах амтлагч хэлбэрээр ашиглагддаг байсан байна. Ам дамжсан яриагаар энэхүү сүмс нь Вьетнамаас Хятадын зүүн өмнөд хэсэгт түгж улмаар хоолны амт оруулагч болж хувирсан гэгддэг. Тэндээс энэхүү сүмс нь Малайз болон Индонезруу түгж ке-чап болон кет-жап гэх мэтээр нэр нь хувирсан байдаг байна.
17-р зууны үед Англи далайчин энэхүү сүмсийг нээн илрүүлж улмаар баруунд түгээсэн бөгөөд үүний дараа барууны тогооч нар бараан сүмс гаргахыг оролдож эхэлсэн байна. Хятадын сүмсний амтыг дуурайхын тулд Их британичууд сүмс хийхдээ хар хайган загас, хясаа, мөөг, хушга гэх мэт орцыг хэрэглэх болсон бөгөөд кетчуп нь яваандаа мөөгтэй сүмс болж хувирчээ.
Америкт нүүж ирэхдээ Англичууд мөөгний кетчупээ авчирсан бөгөөд олон арван өөрчлөлт хийсний дараагаар 1801 онд Сэнди Эддисон нь улаан лоолийг хийх жорыг анх гаргасан байна. Энэхүү жор нь улаан лоолийг хуурайгаар нь шахаж давс нэмж буцалгах байв. Үүний дараагаар шүүж авсан улаан лоолио задь, башир цэцэг, синамон болон цагаан гаа, чинжүү нэмэн амт оруулснаар дахин өтгөртөл нь буцалган, хөргөж савладаг байна. Энэхүү давсалж савласан кетчупээ олон жил хэрэглэх боломжтой байдаг байна.
Улаан лооль нь Solanaceae овгийн ургамал ба зарим нэгэн хортой ургамал агуулдаг тул тухайн үед олон хүмүүс улаан лоолийг түүхийгээр нь хэрэглэхээс зайлсхийдэг байсан боловч улаан лоолийг буцалгаж олон төрлийн амтлагч оруулсан гэдэг утгаараа улаан лоолийн сүмсийг маш ихээр хэрэглэх болсон байна.
Heinz анхны савласан улаан лоолийн сүмсийг худалдаанд гаргаагүй бөгөөд 1837 онд Жонас Еркес хэмээх фермэр анх савласан улаан лоолийн сүмсийг орон нутаг даяар худалдаалж эхэлсэн байна. Энэ явдлаас 40 жилийн дараагаар Heinz савласан улаан лоолийн сүмсийг худалдаанд гаргаж эхэлсэн бөгөөд 19-р зууны сүүл гэхэд Heinz- ийн кетчуп нь Америкчуудын худалдан авдаг үндсэн кетчуп болон хувирсан байдаг.