ramen

Бэлэн гоймонгоор хийж болох амтат хоол

Бэлэн гоймон нь амар хялбар хэрэглээ, боломжийн үнэ зэргээрээ дэлхий даяар алдартай билээ. Хааяа нэг бэлэн гоймон идэх нь хүүхэд, оюутан насны дурсамжийг сэргээх нь ч бий.

Эрүүл хооллолтыг дэмждэг хүмүүс ч заримдаа түргэн хоол идэхээс татгалздаггүй. Гэхдээ тогтмол бэлэн гоймон энгийн аргаар идэх нь уйтгартай санагддаг учир бид танд бэлэн гоймонгоор хийж болох хялбар хоолны жорыг хүргэе.

Амжилт 😋😋

Орц найрлага:

  • Кимчитэй бэлэн гоймон
  • Klasik майонез
  • Өндөгний шар – 1ш
  • Сармис
  • Чанасан өндөг – 1ш
  • Зайдас эсвэл бага зэргийн мах
  • Ногоон сонгино
  • Гүнждийн үр

Хийх арга:

Алхам 1

Эхлээд гоймонгоо амтлагчгүй усанд чанана.

Алхам 2

Халуун ногоотой амтлагчийг нь тусад нь өндөгний шар, сармис, майонезтай хольж хутгана.

Алхам 3

Бэлдсэн соусан дээрээ гоймон чанасан усаа хийгээд сайтар хутгаж байгаад дээрээс нь гоймон, зайдас эсвэл дурын мах, ногоон сонгино, гүнждийн үрээ тавиад бэлэн болно.

Амархан бөгөөд хурдан байгаа биз. 😋😋😋 Амжилт! 

30 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдаа зарлагдлаа. 🏆🍀🤩🤩

Амтат рамен

Төстэй блогууд:

tagturitan

Тактуритан хийж сурцгаая

Тактуритан хийж сурцгаая Тахианы мах нь уургаар баялаг бөгөөд жингээ барьж байгаа бүсгүйчүүдэд хамгийн тохиромжтой. Хөөрхөн ээж та тахианы махыг шарж, чанаж, амталж, жигнэж олон янзаар хэрэглэдэг тийм үү? Тэгвэл хамгийн…
kimchijigge

Кимчижигэ хийж сурцгаая

кимчижигэ хийж сурцгаая Оройн хоолны санаа: Халуун ногоотой, шөлтэй хоолонд дуртай хүмүүстээ зориулаад гоё амттай болдог кимчижигэний жор зааж өгье. Амжилт 😋😋 Орц найрлага: Хийх арга: Алхам 1 Эхлээд хайруулын…
өндөгний шөл

Хятад маягаар хийсэн өндөгний шөл

Хятад маягаар хийсэн өндөгний шөл Өндөгний шөл нь хятад ресторанд тахианы шөлтэй өндөгөөр хийдэг алдартай хоол юм. Энэ нь ихэвчлэн шар буурцагны соус, гүнжидийн тос, цагаан перцээр амталж, эрдэнэ шишийн…