Амталсан шарсан өндөг
Ямар төрлийн өглөөний хоолонд дуртайгаар нь хүмүүсийг хоёр ангилж болно гэнэ. Нэг хэсэг нь уламжлалт “өглөөний цай” буюу талх, өндөг, сүү, жимс зэргээс бүрдсэн энгийн, хөнгөн зүйлс идэхийг эрмэлздэг бол нөгөө хэсэг нь бэлтгэхэд багагүй хугацаа, ур чадвар шаардагддаг амтлаг хоол идэх дуртай байдаг. Ингээд та бүхэнд өглөөний цайнд идэхэд тохиромжтой амталсан шарсан өндөг бэлтгэхийг танилцуулъя. Амжилт😋
Орц найрлага:
Хийх арга:
Алхам 1
Идэх хэмжээгээрээ өндгөө 1,1-ээр нь нүдэлж шарна.
Алхам 2
Соусаа бэлдэхдээ кетчуп, элсэн чихэр, цагаан цуу, ус, давсаа холиод сайтар хутгана.
Алхам 3
Тосоо хайруулын тавгандаа халааж байгаад ногоон сонгино, сармисаа шараад дээрээс нь соусаа хийгээд зөөлөн хутгана. Буцлангуут нь өндгөө хийнэ. Соусыг нь өтгөртөл байлгаад бэлэн болно.
Бэлэн болсон шарсан өндгөө будаа болон Klasik майонезтайгаа хольж идвэл бүр амттай 😋😋😋 Амжилт!
30 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдаа зарлагдлаа. 🏆🍀🤩🤩