Японы алдарт omurice хийж сурцгаая
Omurice (オムライス) нь Японы барууны нөлөө бүхий Yoshoku хоолны нэг төрөл бөгөөд зөөлөн омлетыг амтлаг кетчуптэй будаан дээр байрлуулан бэлтгэдэг алдартай хоол юм. Энэхүү хоол нь анх 20-р зууны эхэн үед Токио болон Осака хотуудын ресторануудад гарч ирсэн бөгөөд барууны омлет болон Японы шарсан будааны онцлогийг хослуулсан өвөрмөц амтаараа олон хүний дуртай хоол болжээ.
Орчин үед omurice нь гэртээ хийхэд хялбар атлаа ресторануудын урлаг мэт урласан төгс омлетны техникээр алдартай болж, Япон төдийгүй дэлхийн олон оронд түгээмэл иддэг хоол болсон байна.
Omurice нь зөвхөн амттай төдийгүй хүүхдүүдээс эхлээд насанд хүрэгчид хүртэл бүх насныханд тохиромжтой, тав тух, халуун дулаан мэдрэмж төрүүлдэг хоол юм. Ялангуяа Японы зарим ресторануудад омлетыг хувааж нээх үед будаан дээр гоёмсог урсаж буух техникийг ашигладаг нь энэ хоолыг улам сонирхолтой, өвөрмөц болгодог.
Ингээд өнөөдрийн нийтлэлээр маш амархан боловч амттай болдог японы алдарт omurice-ийн жорыг танилцуулж байна 😋😋
Орц, найрлага:
Хийх арга:
Алхам 1
Эхлээд ногоо, махаа шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчиж бэлдэнэ.
Алхам 2
Хайруулын тавганд тосоо халааж байгаад сонгино, сармис хийж хуурч байгаад дээрээс нь махаа нэмж хуурна. Дараа нь бага багаар ногоонуудаа хийж хуурч байгаад соё соус, давс, хар перц, кетчупээрээ амталж хуураад ус нэмээд 5-6 мин орчим усыг нь ширгэтэл байлгана. Дээрээс нь цагаан будаагаа нэмж хутгаад бэлэн болно.
Алхам 3
Өндгөө шарахдаа саванд хутгаж байгаад 2 талаас нь шараад бэлэн болсон хоолоо таваглахдаа будааны аяганд хийж хэв оруулж байгаад өндгөө дээрээс нь тавьж Klasik чили соус-аа нэмээд бэлэн болно.
Амтархан зооглоорой 😋😋😋 Амжилт!