Чихэрлэг соустай тахиа хийх арга
Та бүхэндээ энэ гайхалтай нарлаг өдрийн мэндийг дэвшүүлье. Та бүхэндээ чихэрлэг соустай бүрж шарсан амтлаг тахианы жорыг хүргэж байна.
Амралт зугаалгын үеэр гэр бүл, найз нөхөддөө ч хийж өгөх боломжтой. Орцны тухайд харьцангуй энгийн буюу манай улсад ихээр байдаг бүтээгдэхүүнүүд тул танд хялбар байх болов уу. Ингээд хоолныхоо жортой танилцъя.
Орц, найрлага:
Хийх арга:
Алхам 1
Эхлээд тахианы цул махаа шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчиж бэлдэнэ. Тахианы махаа амтлахдаа давс, перц, сармисны нунтаг хийнэ.
Алхам 2
Тахианы бүрмэлийг бэлдэхэд өндөг, ус, цардуул, гурилыг хольж сайтар хутгана. Өтгөн зуурмаг болгоод дээрээс нь тахиагаа хийж хутгаад хайруулын тавганд сайтар халаасан тосонд бүх талаар нь жигд шарна. Тосыг нь сайн шүүж гаргана.
Алхам 3
Бүрж шарсан тахиагаа илүү амттай болгохын тулд маш гоё соус бэлтгэнэ. Соусыг хийхдээ хайруулын тавганд бага гал дээр сармис хуурч байгаад дээрээс нь чихэрлэг чили соус, зөгийн бал, соё соус нэмж бага зэрэг хутгаж байгаад тахиагаа нэмж холиод бэлэн болно.
Амархан бөгөөд хурдан байгаа биз. Амжилт! 😋😋😋
30 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдаа зарлагдлаа. 🏆🍀🤩🤩