Чихэрлэг тахиа хийх жор
Та бүхэндээ энэ гайхалтай нарлаг өдрийн мэндийг дэвшүүлье. Та бүхэндээ зөгийн балтай нэгэн амтлаг хоолны жорыг хүргэж байна. Цэвэр зөгийн балны соус болон шарсан тахиа бол гал тогооны гайхалтай хослол билээ. Амралт зугаалгын үеэр гэр бүл, найз нөхөддөө ч хийж өгөх боломжтой. Энэхүү хоол нь амт чанар төгс бөгөөд алжаал тайлах тустай. Зөгийн балны соус нь тахианы махтай төгс зохицдог бөгөөд амтыг нь улам сайхан болгодог юм. Орцны тухайд харьцангуй энгийн буюу манай улсад ихээр байдаг бүтээгдэхүүнүүд тул танд хялбар байх болов уу. Ингээд хоолныхоо жортой танилцъя.😋😋
Орц, найрлага:
Хийх арга:
Алхам 1
Эхлээд тахианы далавчаа сэрээгээр сайн нүхлэнэ. Ингэснээр амт сайтар шингэх болно.
Алхам 2
Тэгээд тахиагаа амтлахдаа цагаан гаа, цагаан вино, соё соус, оёустар соус, давс, перцээ нэмж махтайгаа сайтар хольж базна. Цардуулаар амталсан тахиагаа хучаад сайн халсан зөөлөн гал дээр бор шаргал болтол нь шарна.
Алхам 3
Соусаа бэлтгэхдээ хайруулын тавган дээр маслоо хайлуулж байгаад сармис, соё соус, зөгийн балаа хольж бага гал дээр өтгөн соус болтол нь халаана. Үүн дээрээ шарсан тахиагаа нэмээд бэлэн болно.
Бэлэн болсон тахиагаа Klasik майонез-тайгаа хольж идвэл бүр амттай 😋😋😋 Амжилт!
30 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдаа зарлагдлаа. 🏆🍀🤩🤩