10 минутанд хийж болох түргэн хоол
Та бүхэнд өнөөдрийн нийтлэлээр яарсан эсвэл залхуурсан үедээ хийж болох түргэн хоолны жор танилцуулъя. Бид та бүхэндээ гарын доорх материалаар солонгос маягийн түргэн бөгөөд амттай хоолны аргыг хүргэж байна.
Амжилт 😋😋
Орц найрлага:
Хийх арга:
Алхам 1
Эхлээд тавган дээр будаагаа тавиад дээрээс нь өндөг хагалж хийнэ. Хиамаа дөрвөлжин жижиг хэрчээд мөн ногоон сонгиноо хэрчээд хийнэ.
Алхам 2
Дээрээс нь соё соус, гүнждийн тосоо хийгээд тавгаа таглаад богино долгионы зууханд 3 минут хийнэ.
Алхам 3
Богино долгионы зуухнаасаа гаргаад кимчи, моцарелла бяслаг өөрийн идэх хэмжээгээр хийгээд бяслагаа хайлтал ахиад халаагаад бэлэн болно.
Амархан бөгөөд хурдан байгаа биз. Klasik майонез-тайгаа хольж идвэл бүр амттай 😋😋😋 Амжилт!
30 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдаа зарлагдлаа. 🏆🍀🤩🤩