Гоё соустай рамен
Бэлэн гоймон нь амар хялбар хэрэглээ, боломжийн үнэ зэргээрээ дэлхий даяар алдартай билээ. Хааяа нэг бэлэн гоймон идэх нь хүүхэд, оюутан насны дурсамжийг сэргээх нь ч бий.
Эрүүл хооллолтыг дэмждэг хүмүүс ч заримдаа түргэн хоол идэхээс татгалздаггүй. Гэхдээ тогтмол бэлэн гоймон энгийн аргаар идэх нь уйтгартай санагддаг учир бид танд бэлэн гоймонгоор хийж болох хялбар хоолны жорыг хүргэе.
Амжилт 😋😋
Орц найрлага:
Хийх арга:
Алхам 1
Эхлээд гоймонгоо амтлагчгүй усанд ногоотой нь чанана.
Алхам 2
Халуун ногоотой амтлагчийг нь тусад нь өндөгний шар, чихэрлэг чили соус, майонезтай хольж хутгана.
Алхам 3
Бэлдсэн соусан дээрээ гоймонгоо хийгээд сайтар хутгаж байгаад дээрээс нь ногоон сонгино тавиад бэлэн болно.
Амархан бөгөөд хурдан байгаа биз. 😋😋😋 Амжилт!