Өндөгтэй мини бургер
Тус жор нь энгийн хэвшмэл болсон бургерийг бодвол талхны оронд чанасан өндөгтэй учраас эрүүл органик юм.
Энэ удаагийн нийтлэлээр уламжлалт бургерээс арай сонирхолтой мини бургерийн жор орууллаа. Туршаад үзээрэй, амттай байх болно. Маш өег бас амттай 😋😋
Орц, найрлага:
Хийх арга:
Алхам 1
Өндөгнүүдээ идэх хэмжээгээрээ 10-15 мин чанана. Тэгээд дундуур нь эвтэйхэн хэрчиж шарыг нь ялгаж авна.
Алхам 2
Ялгаж авсан өндөгний шар дээрээ хар перц, паприка, майонезаа нэмж сайтар хутгана. 2 тэнцүү хуваасан өндөгний цагаан дээрээ амталсан өндөгний шараа тавьж дээрээс нь бургерийн махаа нэмж нөгөө талыг нь дээр нь тавиад чигчлүүрээр тогтоогоод гүнждийн үрээ дээрээс нь цацаад бэлэн болно.
Амархан бөгөөд хурдан байгаа биз. Амжилт! 😋😋😋