Амталсан гоймон
Бид гоймонг өдөр тутамдаа ашигладаг боловч өвөрмөц, амттай, онцгой хоолыг төдийлэн хийж чаддаггүй, мэддэггүй билээ.
Иймд өнөөдөр та бүхэндээ гоймонгоор хийж болох амтат хоолны жорыг дуулгахаар бэлтгэлээ. Энэхүү хоол нь бэлтгэхэд хялбар төдийгүй амт чанарын тухайд юутай ч зүйрлэшгүй аж. Ингээд хоолны жороо хамтдаа сонирхоцгооё.
Амжилт 😋😋
Орц найрлага:
Хийх арга:
Алхам 1
Эхлээд гоймонгоо буцалгаж бэлдэнэ.
Алхам 2
Соусаа бэлтгэхдээ гүнждийн паста, самрын тос, соё соус, гүнждийн тос, элсэн чихэр, цагаан гаа, сармис, чихэрлэг соус хийж сайтар хутгаад дээрээс нь бага зэргийн ус хийж шингэлж өгнө.
Алхам 3
Гоймон дээрээ соусаа асгаж сайтар холиод өргөст хэмх, ногоон сонгино цацаж чимгэлээд бэлэн болно.
Амархан бөгөөд хурдан байгаа биз 😋😋😋 Амжилт!
30 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдаа зарлагдлаа. 🏆🍀🤩🤩