ЯПон маягаар амталсан тахиа
Та яг л гадуур зардаг, ресторанд хийдэг шиг амталсан тахианы мах идмээр байна уу? Тэгвэл заавал гадагшаа гарах хэрэггүй бөгөөд бид та бүхэндээ гарын доорх материалаар тахианы мах шарах хялбар аргыг хүргэж байна.
Амжилт 😋😋
Орц найрлага:
Хийх арга:
Алхам 1
Эхлээд тахианы махаа дөрвөлжин дөрвөлжин хэрчээд дээрээс нь соё соус, Klasik чили чихэрлэг соус, элсэн чихэр, оёстор соус зэргээ хийгээд сайтар холиод 1 цагийн турш амтыг нь шингээхийн тулд дарна.
Алхам 2
Амталсан тахиагаа зөөлөн гал дээр шарна. Хуурч байх явцдаа дээрээс нь сонгиноо хийгээд дараа нь ус нэмж хэсэг буцалгана.
Алхам 3
Өндгөө хагалж хутгаад тахианы соус өтгөрч байх явцад дээрээс нь хийгээд таглана. Болмогц нь будаатай таваглаад ногоон сонгиноо дээрээс нь цацаад бэлэн болно.
Бэлэн болсон тахиатайгаа Klasik майонез-оо хольж идвэл бүр янзтай. Амархан бөгөөд хурдан байгаа биз 😋😋😋 Амжилт!