чихэрлэг соустай тахиа хийх арга
Та бүхэндээ энэ гайхалтай нарлаг өдрийн мэндийг дэвшүүлье. Та бүхэндээ чихэрлэг соустай нэгэн амтлаг хоолны жорыг хүргэж байна.
Амралт зугаалгын үеэр гэр бүл, найз нөхөддөө ч хийж өгөх боломжтой. Орцны тухайд харьцангуй энгийн буюу манай улсад ихээр байдаг бүтээгдэхүүнүүд тул танд хялбар байх болов уу. Ингээд хоолныхоо жортой танилцъя.😋😋
Амжилт 😋😋
Орц, найрлага:
Хийх арга:
Алхам 1
Эхлээд тахианы гуяны цул махаа том томоор хэрчиж бэлдэнэ. Махаа амтлахдаа өндөг, соё соус, давс, хар перц, цардуул хийж сайтар хутгана.
Алхам 2
Хайруулын тавганд тосоо сайтар халааж байгаад амталсан махаа бор шаргал өнгөтэй болтол нь шарна.
Алхам 3
Бүрж шарсан тахиагаа амтлах чихэрлэг соусаа бэлтгэхдээ хайруулын тавганд сармис хуурч байгаад дээрээс нь чихэрлэг чили соус, соё соус, элсэн чихэр, цардуултай ус хийж сайтар хольж байгаад дээрээс нь тахиагаа хийж хутгаад бэлэн болно.
Амархан бөгөөд хурдан байгаа биз. Klasik майонез, -тай хольж идвэл бүр амттай. Амжилт! 😋😋😋