Гэртээ хиам хийх
Хиам хэмээх хүнсийг бид өргөн хэрэглэдэг ч түүнийг чухам яаж, юугаар, ямар горим, журмаар хийдэг тухай тэр бүр мэддэггүй. Идэхэд аятайхан, хэрэгцээ хангаж л байвал сэтгэл ханаж байдаг.
Гэтэл энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ олон талаас нь бодолцож сонголтоо хийж байх нь таны, гэр бүлийн тань эрүүл мэндэд тустай. Хиамны гол түүхий эд нь мах бөгөөд зөвхөн түүгээр л хийчихдэггүй.
Өөх, тос болон мах орлуулагч гель, элдэв амтлагч, бас болоогүй ус, мөс хүртэл ордог. Тэгвэл гэртээ хийж болох энгийн жорыг танилцуулж байна. Та үүнийг хийгээд бага насны хүүхдэдээ өгсөн ч ямар ч аюулгүй. Амжилт😋
Орц найрлага:
Хийх арга:
Алхам 1
Гахайн махаа буузны мах шиг жижиг жижиг татаад давс, хар перц, элсэн чихэр, соё соус, чили соусаа хийж сайтар хутгаж базна.
Алхам 2
Тусад нь цардуул, гааны шүүс, өндгөө хийж сайтар хутгаж байгаад амталж бэлдсэн махан дээрээ нэмнэ.
Алхам 3
Дөрвөлжин шилэн савыг тосоор сайтар тосолж байгаад махаа хийгээд дээрээс нь зөөлөн дарж хэлбэрт оруулж бэхжүүлнэ. Үүний дараа мөнгөлөг цаасаар бүрээд 40 мин жигнүүр дээр жигнээд бэлэн болно.
Бэлэн болсон хиамаа шараад Klasik майонезтайгаа хольж идвэл бүр амттай 😋😋😋 Амжилт!
30 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдаа зарлагдлаа. 🏆🍀🤩🤩