Бамбаруушан пицца хийх энгийн арга
Өглөөний, үдийн, оройн гээд л аль ч үед тохиромжтой, хөнгөн, амттай зоогийг та бүхэндээ санал болгож байна. Амралтын өдрөөрөө, эсвэл аль завтай үедээ гэр бүл, найзууддаа хийж өгч, дайлаарай. Хөөрхөн хэлбэртэй учраас хүүхдүүдэд гарцаагүй таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Өнөөдрийн нийтлэлээр тэр болгон айлууд хийгээд байдаггүй сонирхолтой пиццаны жорыг танилцуулж байна.
Амжилт 😋😋
Орц, найрлага:
Хийх арга:
Алхам 1
Эхлээд гурилаа зуураад тослоод 1 цаг амраана. Гурилаа амарч дуусахаар гараараа сунгаад толгой болон чихний хэлбэр гаргаж хавтгай бөөрөнхий хэлбэртэй болгоно.
Алхам 2
Дээрээс нь чили соусаа тавиад, моцарелла бяслаг, улаан лооль, хиам, бууцай гээд нэмэлтээр өөрийн хүссэн ногоогоороо чимэглэж болно.
Алхам 3
Шарах шүүгээнд 180 хэмд 25 мин болгоод бэлэн болно.
Амархан бөгөөд хурдан байгаа биз. Амжилт! 😋😋😋
30 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдаа зарлагдлаа. 🏆🍀🤩🤩