Амталж шарсан дүпү
Шарсан дүпү – Энэ их аятайхан час хийсэн амттай, хийхэд ч хялбар дажгүй халуун зууш шүү. Дүпүг бид яаж гоё амталж идэхээ төдийлөн сайн мэддэггүй шүү дээ. Тэгвэл нэгэн гоё амттай соус ашиглаад маш хялбарханаар амттай хоол хийх аргыг хүргэж байна.
Амжилт 😋😋
Орц найрлага:
Хийх арга:
Алхам 1
Эхлээд дүпүгээ ногоо арилгагчаар нарийхан урт урт татаж бэлдэнэ. Тэгээд airfryer-т хийгээд дээрээс нь бага зэрэг будааны тос хийнэ бор шаргал болтол нь шарна.
Алхам 2
Соусаа бэлдэхдээ соё соус, алимны цуу, сармис, хар перц хольж бэлдэнэ.
Алхам 3
Хайруулын тавганд сармис, чинжүү сайтар хуурч байгаад дээрээс нь дүпү, соусаа нэмээд соусаа бага зэрэг өтгөртөл зөөлөн гал дээр байлгана. Бэлэн болмогц дээрээс нь гүнждийн үр, ногоон сонгино цацаад бэлэн болно.
Амархан бөгөөд хурдан байгаа биз. Klasik майонез-тайгаа хольж идвэл бүр амттай 😋😋😋 Амжилт!
30 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдаа зарлагдлаа. 🏆🍀🤩🤩