Бурбантай шарсан тахиа
Та бүхэндээ энэ гайхалтай нарлаг өдрийн мэндийг дэвшүүлье. Та бүхэндээ бурбан соустай нэгэн амтлаг хоолны жорыг хүргэж байна.
Амралт зугаалгын үеэр гэр бүл, найз нөхөддөө ч хийж өгөх боломжтой. Орцны тухайд харьцангуй энгийн буюу манай улсад ихээр байдаг бүтээгдэхүүнүүд тул танд хялбар байх болов уу. Ингээд хоолныхоо жортой танилцъя.😋😋
Амжилт 😋😋
Орц, найрлага:
Хийх арга:
Алхам 1
Эхлээд тахианы гуяаа том нимгэн хэлбэртэй хэрчээд амтлахдаа давс, хар перц, сармисны нунтаг, чили перц, оливийн тос хийж базаж маханд амтлагчуудаа шингээнэ.
Алхам 2
2 талаас нь хайруулын тавган дээр сайн шарна. Соусаа бэлдэхдээ соё соус, чихэрлэг чили соус, масло, мирин, бор сахар, ус, bourban вискигээ бүгдийг нь хольж зөөлөн гал дээр өтгөрүүлж байгаад шарсан махаа хийгээд бэлэн болно.
Амархан бөгөөд хурдан байгаа биз. Klasik майонез, -тай хольж идвэл бүр амттай. Амжилт! 😋😋😋