Амталж шарсан дүпү – Класик соустай
Шарсан дүпү – Энэ их аятайхан час хийсэн амттай, хийхэд ч хялбар дажгүй халуун зууш шүү. Дүпүг бид яаж гоё амталж идэхээ төдийлөн сайн мэддэггүй шүү дээ. Тэгвэл нэгэн гоё амттай соус ашиглаад маш хялбарханаар амттай хоол хийх аргыг хүргэж байна.
Амжилт 😋😋
Орц найрлага:
Хийх арга:
Алхам 1
Эхлээд будаагаа агшааж бэлдэнэ. Дараа нь сармисны голоо хэрчиж бэлдэнэ.
Алхам 2
Дүпүгээ хэрчихдээ шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчинэ. Хайруулын тавганд ургамлын тосоо зөөлөн гал дээр халааж байгаад дүпүгээ шарна. Шарж байх явцдаа давс, BBQ соусаараа амтлаад шаргал өнгөтэй болтол нь шарна.
Алхам 3
Будаандаа гүнждийн тос хийвэл илүү гоё амттай болно. Дүпүтэйгээ хольж идэх класик соусаа бэлтгэхдээ майонез, кетчупээ хольж сайтар хутгаад бэлэн болно.
Амархан бөгөөд хурдан байгаа биз. 😋😋😋 Амжилт!