Корндог хийх арга
Та түргэн хоолны газрын корндог яагаад ийм амттай байдгийг гайхаж байсан уу?
Харин гол учир нь тэдгээр газрууд хоолондоо өвөрмөц жор хэрэглэдэгтэй ямар ч холбоогүй бөгөөд хамгийн чухал нь яг жор, стандартын дагуу хийдэгт л байгаа юм. Ингээд танд хүссэн үедээ хийж болох амтат корндогийн жорыг хүргэж байна. 😋😋
Амжилт 😋😋
Орц, найрлага:
Хийх арга:
Алхам 1
Эхлээд бүлээн усанд элсэн чихэр, хөөлгөгч хольж бэлдэнэ. Гурилан дээрээ давс, хөөлгөгчтэй усаа нэмээд өтгөн зуурмаг болгоно. 1 цаг амраана.
Алхам 2
Зайдсаа бяслагаар ороож 1 цаг хөргөгчинд амраана. Төмсөө дөрвөлжин жижиг хэрчээд цардуулаар бүрээд шарж бэлдэнэ.
Алхам 3
Бяслагаар ороосон зайдсаа гурилан зуурмагаараа ороогоод гадуур нь шарсан төмсөө асгаж байгаад халааж бэлдсэн тосондоо бор шаргал өнгөтэй болтол нь шараад бэлэн болно.
Амархан бөгөөд хурдан байгаа биз. Klasik майонез, -тай хольж идвэл бүр амттай. Амжилт! 😋😋😋