шарсан ногоотой чихэрлэг дүфү
Шарсан дүфү – Энэ их аятайхан час хийсэн амттай, хийхэд ч хялбар дажгүй халуун зууш шүү.
Дүфүг бид яаж гоё амталж идэхээ төдийлөн сайн мэддэггүй шүү дээ. Тэгвэл нэгэн гоё амттай соус ашиглаад маш хялбарханаар амттай хоол хийх аргыг хүргэж байна.
Амжилт 😋😋
Орц найрлага:
Хийх арга:
Алхам 1
Эхлээд дүфүгээ шоо дөрвөлжин хэрчээд давс, хар перцээр амтлаад бор шаргал болтол нь шарна.
Алхам 2
Ногоонуудаа хэрчиж бэлдээд хайруулын тавганд шарна. Хуурч байх явцдаа бор сахар, соё соус, чили чихэрлэг соусаа хийж хутгаж байгаад бага зэрэг ус хийгээд таглаад буцалгана.
Алхам 3
Ус нь ширгэж соус нь өтгөрч эхлэхэд дүфүгээ нэмж сайтар хутгаад бэлэн болно.
Амархан бөгөөд хурдан байгаа биз. 😋😋😋 Амжилт!