Тахианы махтай тортилла
Тахиан махтай тортилла бол амархан хийж болох амттай, тэжээллэг хоол юм. Шарсан тахиан мах, шинэхэн ногоо, амтат сүмсийг тортилланы дунд боож, хүссэн амтаараа зохицуулан бэлтгэх боломжтой.
Энэхүү хоол нь гэр бүл, найз нөхдийн хамт хуваалцахад төгс тохиромжтойгоос гадна завгүй өдрүүдэд түргэн бэлэн болдгоороо онцлогтой. Эрүүл хооллолт сонирхдог хүн бүрт таалагдах тэнцвэртэй хоол байх болно!
Амжилт 😋😋
Орц найрлага:
Хийх арга:
Алхам 1
Эхлээд nugget-аа 15 минут 200 градуст тосгүй шарагчинд хийж шарна. Бор шаргал өнгөтэй болгоно.
Алхам 2
Соусаа бэлдэхдээ майонез, чихэрлэг чили соусаа холино. Тортилла гурил дээрээ соусаа түрхээд nugget, өргөст хэмх, моцарелла бяслаг, кетчупээ тааруулж тавиад гурилаараа орооно.
Алхам 3
Хайруулын тавган дээр тосоо халааж байгаад ороомгоо 2 талаар нь зөөлөн гал дээр жигд шараад бэлэн болно.
Амархан бөгөөд хурдан байгаа биз. 😋😋😋 Амжилт!