
Цагаан сарын ширээний гахайн махан зууш
Монгол түмний уламжлалт сар шинийн баярт зориулан, баярын ширээг тань чимэх амтат гахайн махан зуушны жор бэлдлээ! 🥢✨ Шүүслэг, зөөлөн мах, анхилуун амтлагчийн төгс хослол нь таны зочдыг гайхшруулах болно.
Хялбархан хэрнээ баярын уур амьсгал бүрдүүлэх гахайн махан зуушийг энэ жил туршаад үзээрэй! 😋😋
Орц, найрлага
- Кимчи – 200 гр
- Klasik тай соус
- Будаа – 400гр
- Гүнждийн тос
- Гахайн мах – 200гр
- Klasik майонез
Хийх арга:
Алхам 1
Эхлээд кимчигээ жижиг жижиг болгож хайчлана. Хайруулын тавганд тосоо халааж байгаад кимчигээ шарахдаа тай соусаар амтлана.
Алхам 2
Агшаасан будаан дээр шарсан кимчи, гүнждийн тос хийж хутгана.
Алхам 3
Амталсан будаагаа зууван бөмбөлөг хэлбэртэй болгож байгаад гахайн махандаа орооно. Ороомогоо хайруулын тавган дээр бор шаргал болтол нь шарна.
Бэлэн болсон зууш дээрээ Класик майонезаа тавиад ширээн дээр тавихад ирсэн зочдод таалагдах нь гарцаагүй 😋😋😋 Амжилт!