Чили соустай өргөст хэмх
Өргөст хэмхэд магни, кали, биотин, А аминдэм ба В1 аминдэмүүд агуулагддаг. Эдгээр бодисууд нь үс болон арьсыг чийгшүүлдэг, чангаруулдаг, хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнөөс хамгаалдаг.
Өргөст хэмхийн шүүсэнд арьсыг нөхөн сэргээж, нөсөөжилтийг багасгадаг бодисууд агуулагддаг.
Ердөө л 5-хан минутанд бэлдэж болох маш гоёоор амталж бэлдсэн өргөст хэмхний жор өнөөдрийн нийтлэлээр танилцуулъя.
Амжилт 😋😋
Орц, найрлага:
Хийх арга:
Алхам 1
Эхлээд чихэрлэг чили соус, лемоны шүүс, зөгийн бал, гүнждийн тос, сармис, улаан перцээ хооронд нь сайтар холино.
Алхам 2
Өргөст хэмхээ өөрийн дуртай хэлбэрээр хэрчээд бэлдсэн соусаа дээрээс нь асгаад давс, сонгино, газрын самар нэмж бэлэн болно.
Амархан бөгөөд хурдан байгаа биз. Амжилт! 😋😋😋