Амтат өглөөний талх
Франц орон бол уянгалаг сайхан хэл, гайхалтай хотууд болон тансаг далайн эргээрээ алдартай билээ. Үүгээр ч зогсохгүй Франц маягийн хоол нь маш амттай байдаг учир нэг удаа ч болов амтлаад үзэхэд хэзээ ч мартхааргүй сайхан амттай байдаг байна.
Ингээд та бүхэндээ Францын амтат өглөөний цайг бэлтгэх аргыг танилцуулахаар шийдлээ. “Франц багет” нь нэлээд алдартай бөгөөд маш сайхан амттай байдаг гэнэ шүү. Францын алдарт грюйер болон бри бяслагтай идэхэд маш тохиромжтой аж.
Амжилт 😋😋
Орц, найрлага:
Хийх арга:
Алхам 1
Эхлээд сонгино, сармис, мөөгөө жижиглэж хэрчээд хайруулын тавганд бага зэрэг халаасан тосонд хуурна. Дээрээс нь бууцай амтлагчуудаа хийж холиод бууцайг жижгэртэл нь хуурна.
Алхам 2
Гаргаж ирээд дээрээс нь 2 төрлийн бяслагаа үрж хийж сайтар хутгаад багет талхан дээрээ тавиад, листээ оливийн тосоор тослоод шарах шүүгээнд 15 минут 180 градуст болгоод бэлэн болно.
Бэлэн болсон амтат талхаа Klasik майонез– тай хольж идвэл бүр янзтай. Амархан бөгөөд хурдан байгаа биз. Амжилт! 😋😋😋