Өндгөөр ороосон кимбаб
Солонгос, Японоос гаралтай далайн байцааны ороомог буюу “кимбаб” хэмээх зуушыг та бид сүүлийн үед амтархан идэх болсон билээ.
Харин ямар орцоор хэрхэн хийхийг сайн мэдэхгүй байна уу? Тэгвэл өнөөдрийн нийтлэлээр хүүхдийн сонирхлыг татах өглөөний цайнд ууж болох кимбабны жорыг оруулж байна.
Амжилт 😋😋
Орц найрлага:
Хийх арга:
Алхам 1
Эхлээд спам хиамаа нарийн хэрчээд хайруулын тавгаа тослоод шарна. Цагаан будаагаа агшаад гүнждийн үр дээрээс нь цацаж амтална.
Алхам 2
Кимбаб ороогч дээрээ далайн байцаа, будаа, шарсан спам хиамаа тавьж орооно.
Алхам 3
Өндгөө давсаар амталж хутгаад шарна. Шарж байх явцдаа бэлдсэн кимбабаа хийж ороож өндгөө болтол нь шараад бэлэн болно.
Амархан бөгөөд хурдан байгаа биз. Klasik майонез-тайгаа хольж идвэл бүр амттай 😋😋😋 Амжилт!