МАЙОНЕЗ, ШОКОЛАДТАЙ БЯЛУУ
Хийсэн бялуугаараа гэр бүлийнхнийгээ дайлахыг хүсч байна уу? Ингээд элдэв нэмэлтгүй энгийн шоколадтай бялууны жорыг хүргэж байна.
Энэхүү жороор энгийн том хэмжээтэй бялуу болон cupcake буюу аяган бялуу хийж болно.
Тус аяган бялуу нь өглөөний цай болон өдрийн хоолны дараа идэхэд тань амттай, хийхэд хялбар байх болно.
Амжилт 😋😋
Орц, найрлага:
- Гурил – 500гр
- Элсэн чихэр – 250гр
- Нунтаг какао – 150гр
- Baking powder – 15гр
- Klasik майонез – 50гр
- Ус – 250мл
- Whipping cream – 200мл
- Шокалад – 1 бүтэн
- Самар
Хийх арга:
Алхам 1
Эхлээд гурил, элсэн чихэр, нунтаг какао, baking powder, майонез, усаа бүгдийг нь саванд хийгээд сайтар хутгана. Зуурмагаа хэвэнд хийгээд шарах шүүгээнд 180 градуст 30 минут болгоно.
Алхам 2
Whipping cream шоколадаа хооронд нь хольж шилэн саванд хийгээд цахилгаан зууханд хийж шокаладаа сайтар хайлуулаад бэлэн болсон кекс дээрээ жигд түрхэнэ. Дээрээс нь самар цацаад бэлэн болно.
Амархан бөгөөд хурдан байгаа биз. Амжилт! 😋😋😋
30 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдаа зарлагдлаа. 🏆🍀🤩🤩