Амттай wrap хийж идэцгээе
Тус хоол нь Мексик гаралтай бөгөөд үндсэндээ тортилла гуриландаа орцоо боож идэх уламжлалаас үүдэлтэй. Хөнгөн бөгөөд тэжээллэг энэ хоол нь яарч буй хүмүүст төгс тохирохоос гадна хүссэн орцоо сонгон өөрчилж болох давуу талтай.
Шүүслэг мах, амтат соус, шинэхэн ногооны зохицол нь хэн бүхэнд амттай, эрүүл сонголт болдог. 😋😋
Орц найрлага:
Хийх арга:
Алхам 1
Эхлээд орцонд байгаа бүх ногоонуудаа дөрвөлжин жижиг хэлбэртэй хэрчинэ.
Алхам 2
Хайруулын тавганд тос халааж байгаад хэрчсэн бүх ногоонуудаа хуурна. Ногоонууд дээрээ татсан махаа нэмж хуурна. Мөн амтлагч, улаан лооль, халепино хийгээд зөөлөн гал дээр болгоно.
Алхам 3
Тортилла гурилан дээрээ бяслагуудаа тавиад бэлэн болсон бэлдцээ мөн нэмж тавьж ороогоод хайруулын тавганд 2 талаас нь бор шаргал болтол шараад бэлэн болно.
Бэлэн болсон амтат wrap-аа Klasik майонезтайгаа хольж идвэл бүр амттай 😋😋😋 Амжилт!