Шарсан банш
Манайхан баншинд дуртай. Тэр тусмаа шарсан банш байвал ямар байна? Дорнын уламжлал жороор шарсан баншийг хэрхэн хийдэг аргыг хүргэж байна. Амжилт хүсье 😋
Орц, найрлага:
- Татсан мах 400 гр
- Цагаан гаанаас шүүсэн ус 3 ц.х
- Соё соус 3 ц.х
- Oyster соус 1 ц.х
- Өндөг 1ш
- Сармис 50 гр
- Гүнждийн тос 1 ц.х
- Ногоон сонгино
- Гурил 500 гр
Хийх арга:
Алхам 1
Эхлээд татсан махаа амтлахдаа цагаан гаанаас шүүсэн ус, соё соус, оyster соус, гүнждийн тос, өндөг, сармис, ногоон сонгиноо хийн сайтар хутгана.
Алхам 2
Гурилаа зуурч илдээд өөрийн дуртай хүссэн хэлбэрээрээ баншаа чимхэнэ.
Алхам 3
Хайруулын тавган дээр тос халааж байгаад эхлээд бага гал дээр доод талыг нь бор шаргал болтол нь шараад 300мл ус нэмээд бага гал дээр усыг нь ширгэтэл таглаж тавина. Үүний дараа 1 ц.х ногоон сонгино, 1 ц.х гүнждийн үр цацаад бэлэн болно.
Бэлэн болсон баншаа Klasik майонез– хольж идвэл бүр амттай 😋😋😋 Амжилт!
30 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдаа зарлагдлаа. 🏆🍀🤩🤩