МАХГҮЙ ПАСТА ХИЙХ АРГА
Италийн уламжлалт паста гоймон нь хамгийн хурдан шингэдэг хэрнээ маш өег хоолнуудын нэг билээ.
Ингээд таны амралтын өдрөөрөө хайртай хүмүүстээ хийж өгөх хоолны жорыг танилцуулж байна.
Хайр шингэсэн хоол хамгийн амттай байдгийг санаж гал тогоондоо цагийг зугаатай өнгөрүүлээрэй.
Амжилт 😋😋
Орц, найрлага:
- Буржгар гоймон
- Тос, давс
- Klasik чихэрлэг соус
- Сонгино
- Сармис
- Улаан лоолийн нухаш
- Хар перц
- Ус
- Whipping cream
- Моцарелла бяслаг
Хийх арга:
Алхам 1
Эхлээд саванд ус буцалгаад буржгар гоймонгоо болгоно. Сонгино сармисаа жижиглэж хэрчинэ.
Алхам 2
Хайруулын тавганд тосоо халааж байгаад сонгино, сармисаа хуурч байгаад дээрээс нь улаан лоолийн нухашаа хийнэ. Дээрээс нь давс, хар перцээ нэмж амталж байгаад ус, чихэрлэг чили соус, whipping cream-ээ хийнэ. Өтгөртөл нь байлгаж байгаад дээрээс нь буржгар гоймон, бяслагаа хийж хайлуулаад бэлэн болно.
Амархан бөгөөд хурдан байгаа биз. Амжилт! 😋😋😋
30 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдаа зарлагдлаа. 🏆🍀🤩🤩