Гүзээний салат
Гүзээ нь инсулин, коллаген ихээр агуулдаг болохоор ази эмэгтэйчүүд эрт дээр үеэс энэ бүтээгдэхүүнийг эрүүл мэнд, гоо сайхнаа хадгалах нэгэн жор гэж үзсээр иржээ.
Харин Монголчууд гүзээтэй шөлөөр настан буурлуудаа дайлж, тамир тэнхээг нь сэлбэдэг юм. Тэгвэл гүзээгээр хэрхэн амтат салат хийх аргаас хүргэе.
Гэртээ маш хурдан, хялбар хийж болох салатуудын нэг нь яахын аргагүй гүзээний салат билээ. Илчлэг багатай нь дээр амттай салатыг амралтын өдрүүддээ хийж идээрэй. 😋😋
Орц найрлага:
Хийх арга:
Буцалгаж болгосон гүзээ болон өргөст хэмх нарийн нарийн хэрчинэ. Эноги мөөгөө 5 минут буцалгаж зөөлрүүлнэ. Хэрчиж бэлдсэн өргөст хэмх, гүзээ, эноги мөөгөө холиод майонез, чихэрлэг чили соусаараа амталж сайтар хутгаад бэлэн болно.
😋 Амжилт!