Халловеений амттай зууш
Баярын өдрүүдээр ширээн дээрээ өндөгний салат хийж тавидаг айлууд зөндөө байдаг тиймээ. Энэ удаа санаа болгох үүднээс, халловеений баяраар маш гоё амттай, сонирхолтой үзэмжтэй болдог жороо орууллаа.
Өөртөө таалагдаж байгаа дурын жороо баяжуулаад гартаа оруулаад аваарай. Амжилт😋
Орц, найрлага:
Хийх арга:
Алхам 1
Өндгөө савтай усанд хийж дотор шарыг нь хатуу болтол чанана.
Алхам 2
Чанаж гаргаад арилгахаасаа өмнө өндгөө арилгах гэж байгаа юм шиг хагалж байгаад уутанд хийж ус, хүнсний будаг хийж хэсэг байлгаж байгаад арилгана. Арилгахаар аалзны тор шиг өндөгний цагаан нь өнгө орсон байх болно.
Алхам 3
Дараа нь өндгөө дундуур нь хувааж өндөгний шараа ялгаж авна. Ялгаж авсан өндөгний шар дээрээ майонез, гич, хүнсний будаг нэмж сайтар хутгана.
Алхам 4
Дундуур нь хэрчиж бэлдсэн өндөгний цагаанаа тавган дээрээ тойруулж өрж тавина. Үүн дээрээсээ амталж өнгө оруулсан өндөгний шараа тавиад бэлэн болно.
Баярын ширээнд өнгө амт нэмэх гоё зууш шүү. 😋😋😋 Амжилт!
30 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдаа зарлагдлаа. 🏆🍀🤩🤩