Шарсан төмсний салат
Төмс бол хүний биед хэрэггүй, дан хоосон илчлэг гэдэг цуу яриаг үгүйсгэе. Нэгдүгээрт төмсөнд маш их витамин, эрдэс бодис (С, В1, В2, В6, РР, К, төмөр, кальци, фосфор) агуулагддаг.
Хоёрдугаарт уураг, эслэг ихтэй, харин бүгдийг айлгадаг өөх тос байхгүй. Ихэнх хэрэгтэй зүйл нь хальсандаа байдаг тул хоол зүйчид төмсийг хальстай нь чанаж, жигнэж идэхийг зөвлөдөг.
Гэхдээ энэ бол зөвхөн цэвэр эко төмсний талаар, харин дэлгүүрийн төмсийг хальснаас нь арилгаж идэх нь зүйтэй. Кали их хэмжээгээр агуулагддаг учраас зүрх судасны өвчтэй хүмүүст тохиромжтой. Үүнээс гадна бага зэрэг хаван хөөдөг. Мөн нянгийн эсрэг үйлдэлтэй.
Өнөөдрийн нийтлэлээр тэр болгон айлууд хийгээд байдаггүй сонирхолтой салатны жорыг танилцуулж байна.
Амжилт 😋😋
Орц, найрлага:
Хийх арга:
Алхам 1
Эхлээд төмсөө сайтар угаагаад хальстай нь усанд буцалгана. Буцалгаж гаргаад аягаар дарж бяцалж байгаад оливийн тос, давц, улаан перцээр амтлаад 10 мин шарах шүүгээд шарна.
Алхам 2
Соус бэлтгэхдээ зөөхий, майонез, гич, лемон, давс, перцээ сайтар хольж хутгана.
Алхам 3
Өргөст хэмх, чинжүү, сонгиноо жижиг дөрвөлжин хэлбэртэй хэрчээд яншуй, соус, шарсан төмстэйгээ холиод салат бэлэн болно.
Амархан бөгөөд хурдан байгаа биз. Амжилт! 😋😋😋
30 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдаа зарлагдлаа. 🏆🍀🤩🤩