Түрстэй Амталсан өндөг
Баярын өдрүүдээр ширээн дээрээ өндөгний салат хийж тавидаг айлууд зөндөө байдаг тиймээ.
Энэ удаа санаа болгох үүднээс, маш гоё амттай, үзэмжтэй болдог жороо орууллаа. Өөртөө таалагдаж байгаа дурын жороо баяжуулаад гартаа оруулаад аваарай. Амжилт😋
Орц, найрлага:
Хийх арга:
Алхам 1
Өндгөө савтай усанд хийж дотор шарыг нь хатуу болтол чанана.
Алхам 2
Чанаж гаргаад өндгөө дундуур нь хуваагаад шарыг нь ялгаж авна.
Алхам 3
Ялгаж авсан өндөгний шар дээрээ майонез, чихэрлэг чили соусаа нэмж сайтар хутгана.
Алхам 4
Дундуур нь хэрчиж бэлдсэн өндөгний цагаанаа тавган дээрээ тойруулж өрж тавина. Үүн дээрээсээ амталсан өндөгний шар болон түрсээ тавиад бэлэн болно.
Баярын ширээнд өнгө амт нэмэх гоё зууш шүү. 😋😋😋 Амжилт!
30 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдаа зарлагдлаа. 🏆🍀🤩🤩