Гүзээний салат хийх жор
Гүзээ нь инсулин, коллаген ихээр агуулдаг болохоор ази эмэгтэйчүүд эрт дээр үеэс энэ бүтээгдэхүүнийг эрүүл мэнд, гоо сайхнаа хадгалах нэгэн жор гэж үзсээр иржээ.
Харин Монголчууд гүзээтэй шөлөөр настан буурлуудаа дайлж, тамир тэнхээг нь сэлбэдэг юм. Тэгвэл гүзээгээр хэрхэн амтат салат хийх аргаас хүргэе.
Гэртээ маш хурдан, хялбар хийж болох салатуудын нэг нь яахын аргагүй гүзээний салат билээ. Илчлэг багатай нь дээр амттай салатыг амралтын өдрүүддээ хийж идээрэй. 😋😋
Орц найрлага:
Хийх арга:
Дарсан өргөст хэмх болон дарсан сармисаа урт нарийн хэрчээд, мөн луувангаа үрэгчээр нарийн зорно. Ногоон сонгино жижиглэж хэрчээд бүх ногоонуудаа нийлүүлж нарийн пүнтүүз дээрээс нь нэмнэ.
Дээрээс нь чанаж бэлдсэн гүзээгээ нарийн хэрчиж хийгээд орцон дээр байгаа бүх амтлагчуудаа нэмж сайтар хутгаад бэлэн болно.
😋 Амжилт!