Шинэ ногооны салат хийх жор
Илүүдэл өөх тосыг багасгахын тулд бууз, мах идсэнийхээ хэрээр шинэ ногооны салат ялангуяа ногоон навчит ногоо (green leafy vegetables буюу бууцай, чинцай, юуцай, цоо байцаа, яншуй, мөн брокколи байцаа, ногоон сонгино, бүх төрлийн байцаа, салатны навч, ногоон чинжүү гэх мэт ногоон навчит ногоонууд болон бусад ногоон өнгөтэй ногоонууд) давамгайлсан салатыг түлхүү сонгож, бэлтгэж идээрэй.
Учир нь ногоон өнгийн навчит ногоонд хлорофилл хэмээгч хар ногоон өнгийн пигмент агуулагддаг ба энэ нь цусны илүүдэл өөх тосыг багасгах, биеэс хэрэгцээгүй үлдэгдлийг хөөх, бүтэн биеийг хоргүйжүүлж, хордлого тайлах, цус төлжүүлэх зэрэг ач холбогдолтой байдаг.
Мах буюу уураг хэт их хэрэглэхэд биед олон төрлийн хорт бодисын хуримтлал үүсдэг эдгээрийг цаг тухайд саармагжуулж хоргүйжүүлж байх маш чухал. Ингээд өнөөдрийн нийтлэлээр маш амархан боловч амттай болдог шинэ ногооны салатны жорыг танилцуулж байна 😋😋
Орц найрлага:
Хийх арга:
Алхам 1
Бүх ногоогоо өөрийн идэх хэмжээгээрээ хэрчиж бэлдээд том саванд хийнэ.
Алхам 2
Амтлахдаа лемоны шүүс, давс, перц, туна, майонезаа хийгээд сайтар хутгаад амтат шинэ ногооны салат бэлэн болно.
Шинэ ногооны салатаа чипстэй хольж идвэл илүү амттай 😋😋😋 Амжилт!
30 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдаа зарлагдлаа. 🏆🍀🤩🤩