Тунатай кимбаб хийх арга
Солонгос, Японоос гаралтай далайн байцааны ороомог буюу “кимбаб” хэмээх зуушыг та бид сүүлийн үед амтархан идэх болсон билээ.
Харин ямар орцоор хэрхэн хийхийг сайн мэдэхгүй байна уу? Тэгвэл өнөөдрийн нийтлэлээр өглөөний цайнд идэхэд тохиромжтой тунатай кимбабны жорыг оруулж байна.
Орц, найрлага:
Хийх арга:
Алхам 1
Эхлээд будаагаа агшаагаад бэлдэнэ. Лаазалсан тунагаа шүүснээс нь шүүгээд майонез, давсаар амтална. Өндгөө хутгаад шарж бэлдэнэ.
Алхам 2
Хуудсан бяслаг, өргөст хэмх, лууван, өндгөө нарийн нарийн хэрчиж бэлдэнэ. Кимбаб ороогч дээрээ далайн байцаа, будаагаа тавиад дээрээс нь амталсан туна, хуудсан бяслаг, өргөст хэмх, лууван, өндгөө тавиад сайтар орооно. Хэрчээд идэхэд бэлэн болно.
Амархан бөгөөд хурдан байгаа биз. Амжилт! 😋😋😋
30 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдаа зарлагдлаа. 🏆🍀🤩🤩