Гацууран сыр бургер
Заримдаа та хоол хийхээс залхуураад байна уу. Тэгвэл танд маш амархан амттай хоол хийх аргыг зааж байна.
Өнөөдрийн нийтлэлээр өглөөний цай, өдрийн хоолны санаанд тань амттай, хялбар хавчуургатай талхыг санал болгож байна. Уураг, ислэгээр баялаг. Амин дэмтэй хүнс учраас тус хоолны цэсийг уг хавчуургатай талхаар баяжуулахыг зөвлөж байна.
Амжилт 😋😋
Орц найрлага:
2 хүний идэх порцоор тооцож оруулав.
Хийх арга:
Алхам 1
Эхлээд бүх бургерийн орцонд орох зүйлсээ гацуур модны хэвэнд хийж хэлбэрт оруулна. Дараа нь хайруулын тавганд махаа хоёр талаар зөөлөн гал дээр шарж болгоод, дээрээс нь хуудсан бяслагаа хэсэг тавьж хайлуулна.
Алхам 2
Бэлдсэн талхан дээрээсээ майонез, чихэрлэг чили соус, давс, перцээ хольж гаргасан соусаа түрхээд шарж бэлдсэн махаа тавиад дараа нь салатны байцаа, улаан лооль, дарсан өргөст хэмх гээд бүх орцуудаа өөрийн дур сонирхлоор бургерээ бэлдэнэ.
Алхам 3
Бургерийнхээ хажууд шарсан төмсөө мөн адил гацуур модны хэлбэрт оруулж таваглаад бэлэн болно.
Амархан бөгөөд хурдан байгаа биз. 😋😋😋 Амжилт!