Солонгос маягаар амталж даршилсан өндөг
Ямар төрлийн өглөөний хоолонд дуртайгаар нь хүмүүсийг хоёр ангилж болно гэнэ. Нэг хэсэг нь уламжлалт “өглөөний цай” буюу талх, өндөг, сүү, жимс зэргээс бүрдсэн энгийн, хөнгөн зүйлс идэхийг эрмэлздэг бол нөгөө хэсэг нь бэлтгэхэд багагүй хугацаа, ур чадвар шаардагддаг амтлаг хоол идэх дуртай байдаг. Ингээд та бүхэнд өглөөний цайнд идэхэд тохиромжтой солонгос маягаар амталсан өндөг бэлтгэхийг танилцуулъя. Амжилт 😋😋
Орц найрлага:
Хийх арга:
Алхам 1
Эхлээд өндгөө чанаад дараа нь 6-10 минут мөстэй усанд хийнэ.
Алхам 2
Соус бэлтгэхдээ шилэн аяганд соё соус, ус, улаан перц, зөгийн бал, гүнждийн тос, жижиглэж хэрчсэн сармис, улаан чинжүү, ногоон сонгино, гүнждийн үрээ сайтар холино.
Алхам 3
Бэлдсэн соусандаа өндгөө хийгээд хөргөгчинд шөнийн турш хийж дарна.
Амархан бөгөөд хурдан байгаа биз. Klasik майонез-тай болон будаатай хольж идвэл илүү амттай 😋😋😋 Амжилт!
30 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдаа зарлагдлаа. 🏆🍀🤩🤩