Амттай царцаамал шөлтэй бууз
Шөлтэй бууз буюу Хинкал. Бат хааны цэрэг уулын Кавказ, Гүрж, Армен хавийг эзлэн Алтан ордны улсыг байгуулснаас хойш үлдэн уламжлал болсон хоол гэлцдэг. Гүрж улс гэдэг үг Хинкал гэдэгтэй адил сонсогддог болсон түгээмэл хоол доо. Оройн хоолондоо шөлтэй хоол идье 😋😋
Орц найрлага:
Хийх арга:
Алхам 1
Эхлээд ясаа 4 цаг буцалгаж сайхан ясны шөл гаргана. Шөлөө солиод шинэ усанд хийгээд цагаан гаа, лаврын навч, ногоон сонгино хийж 4 цаг буцалгаж шөлөө шүүж авна. Шүүж авсан шөлөө давс, перцээр амтлаад хөргөгчиндөө хийж царцаана.
Алхам 2
Хоносон шөлний дээр нь тунасан царцаамагийг авч жижиглэж хэрчинэ. Гурилаа зуурч амраана.
Алхам 3
Татсан махаа амтлахдаа ногоон сонгино, цагаан гаа, хоолны вино, соё соус, гүнждийн тос, давс, элсэн чихэр хийж амтлана. Дээрээс царцаамагаа хийж сайтар холино. Хүссэнээрээ чимхээд 20 мин жигнээд бэлэн болно.
Бэлэн болсон буузаа Klasik майонезтайгаа хольж идвэл бүр амттай 😋😋😋 Амжилт!
30 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдаа зарлагдлаа. 🏆🍀🤩🤩