үхрийн шарсан мах – Хайртдаа хийж өгөөрэй
Гар дор чинь илүү дэлгэрэнгүй тайлбартай хоолны жортой ном байхгүй тохиолдолд, мөн хоол хийх цаг бага байгаа үед, ямар нэг ер бусын амттай хоол идэхийг хүссэн үедээ дараах жорыг сонгон хийж үзээрэй.
Дараа гэж хойшлуулалгүй туршаад үзэхийг зөвлөе. Оройн хоолонд хийхэд гэр бүлийнхэнд чинь гарцаагүй таалагдах шүүслэг үхрийн шарсан махны жор танилцуулж байна.
Амжилт 😋😋
Орц найрлага:
Хийх арга:
Алхам 1
Эхлээд үхрийн махаа том том дөрвөлжин хэлбэртэй хэрчинэ. Дээрээс нь давс, перц, сармисны нунтаг, сонгины нунтаг, Worcestershire амтлагчаа хийж сайтар холиод 30 мин дарна.
Алхам 2
Дараа нь төмсөө чанаад амтлахдаа давс, перц, сармисны нунтаг, масло, сүүгээр амтлаад нухна.
Алхам 3
Хайруулын тавган дээр масло халааж байгаад махаа 2 талаар нь 2-3 минут шараад махаа гаргана. Ахиад масло хайруулын тавгандаа хайлуулж байгаад сармис хийгээд махаа хийж шарахдаа хатаасан яншуй цацаад бага гал дээр хуурч бэлэн болгоно. Таваглахдаа хүссэн ногоотойгоо идэж болно.
Амархан бөгөөд хурдан байгаа биз. Бэлэн болсон хоолоо Klasik майонез-тай хольж идвэл илүү амттай 😋😋😋 Амжилт!
30 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдаа зарлагдлаа. 🏆🍀🤩🤩