Веган хоол хийж сурцгаая
Бид гоймонг өдөр тутамдаа ашигладаг боловч өвөрмөц, амттай, онцгой хоолыг төдийлэн хийж чаддаггүй, мэддэггүй билээ. Иймд өнөөдөр та бүхэндээ гоймонгоор хийж болох амтат хоолны жорыг дуулгахаар бэлтгэлээ.
Энэхүү хоол нь бэлтгэхэд хялбар төдийгүй махгүй веган хоол гэдгээрээ онцлог юм. Амт чанарын тухайд юутай ч зүйрлэшгүй аж. Ингээд хоолны жороо хамтдаа сонирхоцгооё.
Амжилт 😋😋
Орц найрлага:
- Гоймон /ямар ч төрлийн байж болно/
- Сармис – 5-6 хумс
- Ногоон сонгино
- Яншуй
- Давс амталгаагаар
- Цагаан гаа
- Улаан перц – 1 ц.х
- Соё соус – 3 ц.х
- Klasik чихэрлэг соус – 3 ц.х
- Самрын тос – 1 ц.х
- Гүнждийн үр
- Хатаасан яншуй
Хийх арга:
Алхам 1
Эхлээд давстай буцалж буй усанд гоймонгоо бэлэн болгоно. Сармис, ногоон сонгино, яншуйгаа хэрчиж бэлдэнэ.
Алхам 2
Хайруулын тавган дээр ногоон сонгино, сармисаа хуурна. Тэгэх явцдаа цагаан гаа дээрээс нь үрнэ. Амтлахдаа улаан перц, соё соус, чихэрлэг чили соус, самрын тосоо хийж сайтар хутгаад дээрээс нь гүнждийн үр болон хатаасан яншуй цацна.
Алхам 3
Бага зэргийн давс дээрээс нь нэмээд гоймон буцалгасан усаа хийж өтгөн соус болгоно. Чанасан гоймонгоо дээрээс нь хийгээд идэхэд бэлэн болно.
Амархан бөгөөд хурдан байгаа биз 😋😋😋 Амжилт!
30 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдаа зарлагдлаа. 🏆🍀🤩🤩