Тахианы махтай паста хийх жор
Итали зоог бидний ширээг чимж эхлээд удаж байгаа. Итали гэхээр юуны түрүүнд танд паста бодогддог болов уу? Хийхэд амар бөгөөд энгийн, гэхдээ амттай. Хийхэд цаг зарцуулаад байхгүй тийм пастаны жор танд танилцуулахаар бэлдлээ.
Орцны тухайд манай улсад бүгд байдаг тул хялбар байх бөгөөд та ердөө 1 цагийн дотор амтат хоолоо бэлэн болгох боломжтой. Доорх жор нь 2-3 хүний порцоор бөгөөд та хүсвэл орцыг нэмж болно.
Амжилт 😋😋
Орц найрлага:
Хийх арга:
Алхам 1
Эхлээд оливийн тос хайруулын тавганд халааж байгаад дээрээс нь тахианы цээж махаа хийгээд давс, перц, паприкагаар амтлаад 2 талаар нь шарна.
Алхам 2
Соусаа бэлтгэхдээ хайруулын тавганд тосоо халааж байгаад сармисаа хуураад дээрээс нь сүү, тахианы шөл хийж бага зэргийн гал дээр буцалгаж байгаад давс, перц хийнэ.
Алхам 3
Дээрээс нь паста гоймонгоо хийж болтол нь буцалгана. Соус нь өтгөрөөд гоймон зөөлрөхөөр нь пармезан бяслагаа асгана. Дээрээс нь махаа тавиад таваглаад бэлэн болно.
Амархан бөгөөд хурдан байгаа биз. Klasik майонез-тай хольж идвэл бүр амттай. Амжилт! 😋😋😋
30 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдаа зарлагдлаа. 🏆🍀🤩🤩