Амттай тако
Тако бол Мексикийн хамгийн алдартай хоол юм. Энэ хоолыг гэртээ амархан бэлтгэж болно. Олон хүн ирсэн үед шөлтэй хоолон дээрээ даруулга болгож дайлах ч юмуу, өдрийн хоолондоо эсвэл салхи савринд гарахдаа ч юмуу замын хүнс болгон хэрэглээрэй.
Энэ хоолыг бэлтгэхийн тулд бидэнд тортилла хэрэгтэй болно. Доорх орцонд мах ороогүй болохоор цагаан хоолтнуудад ч мөн тохиромжтой шүү 😋😋
Орц найрлага:
Хийх арга:
Алхам 1
Эхлээд орцонд байгаа бүх ногоонуудаа дөрвөлжин жижиг хэлбэртэй хэрчинэ. Дүпүгээ бага зэрэг болгож бэлдэнэ.
Алхам 2
Хайруулын тавганд тос халааж байгаад хэрчсэн бүх ногоонуудаа хуурна. Ногоонууд дээрээ болсон дүпүгээ үрэгчээр үрж хийнэ. Мөн амтлагч, таргаа хийгээд зөөлөн гал дээр болгоно.
Алхам 3
Бэлэн болсон бэлдцээ тортилла гурилан дээрээ тавьж ороогоод 150 градуст 15 минут шарах шүүгээнд хийж бэлэн болгоно.
Бэлэн болсон амтат такогоо Klasik майонезтайгаа хольж идвэл бүр амттай 😋😋😋 Амжилт!